Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Азербайжан

бичсэн: Bat-Erdene төрөл: Мэдээлэл
Өмнө нь дэлхийн улсуудын нэр хэрхэн үүссэн талаар мэдээлэл оруулж байсан бол өнөөдрөөс эхлэн дэлхийн бүх улсуудын талаар мэдээллийг оруулахаар боллоо. Сэтгэгдэл үлдээн ажлыг минь дэмжиж байгаа та бүхэнд баярлалаа.Санал хүсэлтээ сэтгэгдэлээр үлдээнэ үү.
                                                                                            АЗЕРБАЙЖАН УЛС


БНАзербайжан улс - Утасны код нь 994
Азербайжан улс нь Ази тивийн баруун хэсэгт Кавказын уулархаг бүсэд оршино. Хойд талаараа Орос, баруун талаараа Гүрж, Армян, Урд талаараа Иран улстай хиллэдэг. Зүүн талаараа Каспийн тэнгистэй хиллэх бөгөөд далайд шууд гарцгүй орон юм.
Газар нутаг :86.6мян км квадрат
Хүн ам: 8850 мянга. Нийт хүн амын 79.5% нь азербайжан, 7.5% нь орос, 6% нь армян, 3% нь дагестан үндэстэн эзэлдэг. Түүний зэрэгцээ 35 мянган жүүд, 30 мянган татар, 25 мянган украйн, 10 мянган гүрж болон бусад үндэстэн ястны төлөөлөгчид амьдардаг. Хилийн чанадад /голчлон Иран улсад/ 5.7сая орчим азербайжан үндэстэн аж төрдөг. Нийт хүн амын 60% нь хот, сууринд оршин суудаг. Дундаж наслалт эрэгтэй - 65, эмэгтэй 73 байна.
Албан ёсны хэл: Азербайжан, Орос
Шашин шүтлэг: Лалын шашин, үнэн алдартны шашин шүтдэг.
Засаг захиргааны байдал: Засаг захиргааны хувьд Нахичеванийн муж, уулын Карабахын өөртөө засах бүгд найрамдах улс /Армянтай газар нутгийн маргаантай/, 59 район, 11 хот Азербайжаны бүрэлдэхүүнд багтана. Нийслэл  хот нь Баку хот 1850 мянган хүнтэй, томоохон хотуудад Гянжа - 300 мянган хүнтэй, сумгайт 250 мянган хүнтэй, зэрэг хотууд багтдаг. Апшероны хойг болон Баку хот орчмын бүсэд хүн амын ихэнх нь сууришсан.
Төрийн байгууламж : Бүгд найрамдах улс хэлбэртэй, ЗХУ-ын бүрэлдэхүүнээс 1991 онд гарч биеэ даасан улс болсон. Төрийн тэргүүн нь өргөн эрх мэдэл бүхий ерөнхийлөгч, засгийн газрын  тэргүүн нь ерөнхий сайд байдаг. Хууль тогтоох дээд байгууллага нь нэг танхимт үндэсний хурал 125 суудалтай байдаг байна.
Үндэсний баяр: 5 сарын 28нд
АЗЕРБАЙЖАН бол аж үйлдвэр - хөдөө аж ахуйн орон. Газрын тосны олборлолт, боловсруулалт тус орны эдийн засгийн тодорхой хэмжээний үндэс суурь нь болдог. Нэлээд хэмжээний газрын тос экспортлохын зэрэгцээ байгалийн хий, төмрийн хүдэр, сульфат олборлоно. Сүүлийн жилүүдэд тус оронд хар төмөрлөгийн /ган, цувирмал/, химийн /эрдэс, бордоо, хүчил/, автомашины дугуй, эмийн бэлдмэлийн үйлдвэрлэл голлон хөгжиж байна. Машины үйлдвэр, газрын тос олборлох, боловсруулах тоног төхөөрөмж, гүний шахуургын насос, цахилгаан хөдөлгүүр, телевизор радио хүлээн авагч, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл зэрэг бүтээгдэхүүнийг голлон үйлдвэрлэнэ. Мөн нэхмэл, оёдол, хүнсний болон барилгын материалын үйлдвэрүүд ихээхэн өндөр хөгжсөн орон юм. Хөдөө аж ахуйд хөвөнгийн тариалалт голлох байр эзэлнэ. Түүнчлэн тамхи, цай тариалж экспортлодог. Улаан буудай, тутрага, нимбэг, жүрж, бэрсүүт жүрж, усан үзэм зэрэг жимс, хүнсний ногооны тариалан хөгжсөн. Хонь, ямаа, үхэр голлон үржүүлдэг бөгөөд нийт мал сүргийн 25 хувийг үхэр эзэлнэ. Азербайжан улс нь хилэм загас, загасны түрсний үйлдвэрлэгч, экспортлогч дэлхийн томоохон орны тоонд багтдаг. 2957 км төмөр замтай. 24981 км автозамтайгаас 23057 км нь хатуу хучилттай. 
Мөнгөн тэмдэгт: Манат /1000 манат 0.61 ам.доллартай тэнцдэг./
Нэг хүн амд ноогдох ҮНБ: 3900 доллар жилд
Уур амьсгал ба ан амьтад: Тус орон дулаан уур амьсгалтай бөгөөд жилийн дундаж температур 15 градус хүрнэ. Өвлийн дундаж хэм нь -4 градус, зуны дундаж хэм нь 26 градус. Нийт нутгийн 50 шахам хувьд уулархаг бүс ноёрхдог. Хамгийн өндөр оргил цэг нь Базардюзю /4485m/. Дорнод болон төвийн нутагт өргөн уудам тал зонхилно. Томоохон гол нь Кура, Аракс юм. Цөлийн бут сөөгнөөс эхлээд туулайн бөөр, эвэрлэг мод, царс зэрэг ой хөвчийн олон төрөл зүйлийн мод, ургамлаараа тус орон онцлог юм. Гахай зээр, ирвэс, баавгай, бор гөрөөс, булга, олон төрлийн мэрэгч амьтан, могой зэрэг ан амьтнаар баялаг орон юм. Мөн гургууль, тоодог, хойлог, нугас, галуу, бүргэд тас зэрэг жигүүртэн тус орны үндсэн шувууд юм.
Түүх соёлын дурсгал: Кобустан дахь хадны сүг зураг /МЭӨ VII зуун/, эртний хот Кабалын балгас /VI зуун/, Баку дахь Ширваан Шахуудын ордон /IV зуун/, Охидын цамхаг /XII зуун/, Эртний хот /IX зуун/, Ичери - Шехерийн цайз /XI зуун/ зэрэг түүх соёлын гайхамшиг болсон өөрийн үндэстний өв соёлын хэв шинжийг агуулсан уран барилга, түүхэн дурсгалт газрууд Азербайжанчуудын эрт эдүүгээгийн бахархал болж байдаг. Азербайжаны ард түмний дотроос алдарт яруу найрагч Низами, гүн ухаантан Физули зэрэг суу алдартнууд төрж гарсан байна.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax